СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-16

Бүгд найрамдах Хорват улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман манай улсад айлчилна

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
9 цагийн өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман 2025 оны 7 дугаар сарын 17-19-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно. Мөн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэлд мэдээлэл хийнэ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хорват Улсын хооронд 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Уг айлчлал нь Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайдын түвшинд манай улсад хэрэгжүүлж буй анхны албан ёсны айлчлал юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.