Монгол Солонгос бөхчүүдийн халз барилдаан болно

Монгол улс, БНСУ хоорондын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярт зориулан Соёлын өдрүүд өнөөдөр эхэлж байна.

Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва, Монгол улсын харцага О.Мөнхэрдэнэ тэргүүтэй Бөхбилэгт дэвжээний шилдэг 8 бөх, Чанвон хотын Ширим бөхийн холбооны шилдэг 8 бөх Ширим бөхөөр өнөөдөр 16:00 цагаас халз барилдах гэж байна.

Харин 17-нд 11:00 цагаас монгол-солонгосын 64 бөхийн Үндэсний бөхийн барилдаан болно. Та бүхнийг бөх үзээрэй хэмээн АРА-д урьж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.