Холимог тулааны монголын шилдэг тулаанч З.Шинэчагтага One Championship холбоонд долоо дахь тулаанаа наадмын өдөр хийлээ.
"Ширэн Бээлий" клуб, "ZorkysMMA" багийн тулаанч З.Шинэчагтага хүндхэн бэртлийн улмаас жил гаруй хугацаанд тулалдаагүй ба наадмын өглөө (долоодугаар сарын 12) дахин тулалдлаа. Тэрээр энэ удаа "One Fight Night 33" тоот тулаанд Филиппиний 23 настай залуу тулаанч Жанло Марк Сангиотой туллаа. Филиппиний алдарт Лакай багийн ирээдүй гэгдэж буй Марк Сангио З.Шинэчагтагатай тулалдахаасаа өмнө манай Б.Энх-Оргилтой тулалдан ялагдсаныг тулааны спорт сонирхогчид маань санаж байгаа биз ээ.
Марк Сангиогийн хувьд хэвтээд маш сайн бэлдсэн нь тулааны эхнээс мэдрэгдэж байлаа. Шинээ барилдааныг сайн хамгаалж байсан ч эцсийн мөчид буюу гуравдугаар үеийн төгсгөлд боолтод орж ялагдал хүлээлээ. Гайхалтай тулаанаар монгол түмэндээ бэлэг барьсан шилдэг тулаанч З.Шинэчагтагын цаашдын тулаанд нь өндрөөс өндөр амжилт хүсье.