Монгол Улсын сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ баг, тамирчид БНХАУ-ын Шэньжэнь хотыг зорьж байна.
Хэдхэн хоногийн өмнө БНСУ-д нөхөрсөг тэмцээнд оролцоод ирсэн тэд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг ийнхүү зорьж байна. Манай багийн хувьд Б дивизоны В хэсэгт Иран, Тайланд болон Күүкийн Арлуудтай өрсөлдөнө.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэн явагдах ба манай баг эхний тоглолтоо маргааш буюу долоодугаар сарын 14-ний 11:00 цагт Тайландын шигшээ багийн эсрэг хийх хуваарьтай байна.
Долоодугаар сарын 15-нд Ираны шигшээ багтай, 16-ны өдөр Күүкийн Арлуудын багтай тус тус тоглох хуваарьтай байна.
Охиддоо амжилтын дээдийг хүсэн ерөөе