СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-11

Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа

Нийтэлсэн
14 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
14 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Үндэсний их баяр наадмын сур, шагайн асарт зочиллоо.

Энэ жил шагайн асарт “Шагайн алтан зурхай”-г залсан байна. Харваачдын бэлгэ тэмдэг болсон алтан зурхайн анхны сумыг Ерөнхий сайд тавилаа.

Алтан зурхайг харваачид өөрсдөө бүтээжээ. Алтан зурхайд төрийн долоон эрдэнэ, Отгонтэнгэр хайрхан, олноо “Марзан” Шарав хэмээн алдаршсан зураач Балдуугийн Шаравын “Монголын нэг өдөр” зураг, дөрвөн хүчтэн, оюу номин чулуугаар чандмань дүрсэлж, мөнгөн тохой зэргийг шигтгэн урлажээ.
Алтан зурхайг цаашид жил бүр шагайн асрын хойморт залах болно гэж ерөнхий шүүгч, Монгол Улсын гарамгай мэргэн Б.Нармандах ярилаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний их баяр наадмын сур, шагайн асраар зочлохдоо наадамчин олонтой мэндчилж, сайхан наадахыг ерөөлөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.