Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.10/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 11 түймэртэй байгаагаас 9 түймрийг цурамд оруулж, 2 түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Тус аймгийн Мандал сумын "Сэртэнгийн ам", "Бугат уул", "Харгантын хушуу", "Бага харгант", "Ерөө сумын "Могойн гол", "Нугар салаа", "Асгатын ам", Хүдэр сумын "Шоргоолжны хадтай хошуу", Цагааннуур сумын "Баруун голын эх"-ийн газарт гарсан 9 ойн гал түймрийг цурамд оруулж, Ерөө суманд гарсан 2 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Ойн гал түймрийг унтраахаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 275 алба хаагч, 13 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 131 хүн, 23 автомашин, 2 мотоциклтой буюу 406 хүн, 36 автомашин, 2 мотоциклтайгаар ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.