СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-09

Ёс зүйн дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг дэмжив

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 цагийн өмнө

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Дэд хорооны даргыг сонгох тогтооолыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг төрд ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Ёс зүйн дэд хорооны даргад нэр дэвшүүлж, гишүүдийн олонх дэмжлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нь 1998 онд Нийслэлийн 48-р сургууль, 2003 онд Шихихутаг хууль зүйн дээд сургууль Эрх зүйч мэргэжлээр, 2021 онд Шихихутаг хууль зүйн дээд сургууль, Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, 2022 онд Монгол Улсын Их Сургууль, Улс төр судлалын докторантаар суралцаж байна.

Ажилласан байдал
•2003-2004 онд Улсын Их Хурлын Тамгын газар, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргын туслах
•2004-2006 онд Улсын Их Хурлын тамгын газар, Улсын Их Хурлын дэд даргын шадар туслах
•2006-2008 онд Улсын Их Хурлын тамгын газар, Улсын Их Хурлын даргын шадар туслах
•2008-2011 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн Ажлын албаны ахлах референт
•2011-2016 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газар, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Намын байгуулалтын хэлтэст улс төрийн ахлах ажилтан
•2016-2020 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын алба, Намын байгуулалтын газрын дарга
•2020 оноос Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хорооны дарга
•2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
•2024-2025 онд Монгол Улсын Их хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар тус тус ажилласан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.