"Урсгал зардлыг 2.1 их наядаар багасгаж байгаад нь баярлаж байна. Оны эцэст дахин тодотгол хийж магадгүй байна" гэж УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хэлж байна.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
-Эдийн засаг хүндэрч байгаа энэ үед улс орныг удирдаж явах нь зөвхөн эрх баригчдын ажил биш. Ардчилсан намд саналаа өгсөн 430 мянган иргэдийн асуудал ч бас байгаа. Бид энэ Засгийн газрын оруулж ирсэн олон асуудлыг шийдсээр ирсэн.
2.1 их наяд төгрөгөөр урсгал зардлыг бууруулж чадсанд баярлаж байна. Өмнө нь нэмж орж ирдэг байсан. Оны эцэст 2.9 их наяд төгрөгөөр тодотгож магадгүй. Төсвөө бодитоо баталмаар байгаа юм. Төсвөө өндөр баталсны гороо өнөөдөр амсаж байна.
"Алт 3" аяны тухайд хоёр гурван алтны уурхай байгаа. Засгийн газрынхаа хэмжээнд энэ асуудлыг шийдэх ёстой байтал УИХ руу оруулаад батлууллаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.