УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар (2025.07.09) байнгын хорооны гишүүдийн 94.7 хувийн саналаар УИХ-ын гишүүн Б.Найдалааг даргаар сонгожээ.
УИХ бүтцээ хумьж, байнгын хороодын тоог цөөлөхөөр шийдвэрлэн улмаар УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Нийгмийн бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороодыг нэгтгэн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болгон шинэчлэн өргөжүүлсэн байна.
Уг байнгын хороо нь боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт зэрэг нийгмийн олон чухал салбаруудын хүрээнд Хүн төвтэй хөгжилд төвлөрөн ажиллах үндсэн чиг үүргийг хүлээн ажиллах аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.