Нийслэлийн нэгдсэн төсвийн удирдлагын газрын дарга Э.Түвшинжаргалтай Эдийн засгийн форумын үеэр ярилцлаа. Тойрог хурдны замын төсөл 918 сая ам.доллар байгаа нь өндөршил ихтэй, 9 км орчим тунель, нүхэн гарцтай байх ТЭЗҮ гарсантай холбоотой аж.
Нийслэлийн нэгдсэн төсвийн удирдлагын газрын дарга Э.Түвшинжаргал:
-Энэхүү тойрог хурдны зам нь Толгойт, Сэлбэ, 22-ын товчоог холбосон том төсөл юм. БНХАУ-ын зураг төслийн №1 компани ТЭЗҮ дээр нь ажиллаж 918 сая ам.долларын төсөв гаргасан. Яагаад ийм өртөгтэй байна вэ гэхээр энэхүү зам нь өндөршил, төвөгшил ихтэй, тухайлбал 9км үргэлжилсэн тунель, нүхэн гарцтай.
Иймд төслийг гурван багцад хувааж, Засгийн газраас нэгдүгээр багцад баталгаа гаргаж өглөө. Хоёр жилийн хугацаанд барина. Уг бүтээн байгуулалтыг хийх компани нь банкаа олж зээлийн нөхцлөө санал болгох юм. Энэ зам өөрийн өртгөө 15 жилийн дотор нөхнө гэдгийг Хотын дарга сая хэллээ.
Нэг жолооч зорчих бүрдээ урьдчилсан байдлаар 5000 төгрөг төлж нэвтэрнэ. Инфляциас хамаарч 1000 төгрөг нэмэх зэрэг асуудал гарах байх.
Энэхүү тойрог зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэл 25.3 хувиар буурах тооцоо байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.