"2.5 тэрбум ам.долларын үнийн дүнтэй энэ төсөл дээр Засгийн газар дээр ачаалал авахгүй, хот дээр дарамт авахгүй байдлаар олон улсад хэрэглэгддэг санхүүгийн баталгааны арга хэрэгслийг ашиглана. Тойрог замыг гүйцэтгэгч нь мөнгөө гаргаад хийнэ. Харин бид тэр замыг төлбөртэй болгоод орлогоороо 15 жилийн турш өрөө төлнө" гэж нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэлэв.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
-Улаанбаатар хотод тойрог хурдны зам хийхээр ТЭЗҮ боловсруулах ажлын даалгавар гаргасан. Сая ТЭЗҮ-гээ дуусгасан. Бүрэн шинжилгээ хийлгэсэн. Энэ төсөл дээр зээл авахгүй. ТЭЗҮ-ийн дагуу санхүүжилтээ өөрөө олох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, замаа тавьж дуусгана.
Төлбөртэй зам байна. Энэ төлбөрөөр 15 жилийн хугацаанд зардлаа төлж барагдуулна. 180 мянган машин хөдөлгөөнд оролцвол замын хөдөлгөөний эрчим 24 хувиар буурна. 360 мянган машин тойрог хурдны замаар явбал түгжрэл 40-50 хувь буурна гэдэг энгийн ойлголт. Засгийн газрын баталгаа хэдийд шаардагдах вэ гэхээр бид төлбөрөө 15 жилийн хугацаанд төлж чадахгүй тохиолдолд засаг бидний өмнөөс төлбөрөө төлнө. Төлбөрөө төлөөд явахад ийм асуудал үүсэхгүй гэж бодож байна.
Энэхүү тооцоог Улаанбаатар хот JP Morgan-тай хийсэн. Өнгөрсөн жилүүдийн манай санхүүгийн тайлан, эдийн засгийн өсөлт, татварын орлогын бүрдүүлэлт, өр авлагын харьцаа гэх бүх үзүүлэлт, нэмээд Сангийн яамнаас манай эдийн засгийн үзүүлэлтийг авч, дүн шинжилгээ гаргана. Ингээд тухайн гүйцэтгэгчид танилцуулна. Үүний дараа Улаанбаатар хот, UKEF хооронд хэдэн тэрбум ам.доллар дээр тус байгууллага болон Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргах вэ гэдэг нарийн гэрээний ажил руу орох юм. Дараа нь тендерээ зарлана.
Энэ маш том үнийн дүнтэй төсөл. Оюутолгойгийн дараа бараг орох байх. 2.5 тэрбум ам.долларын үнийн дүнтэй энэ төсөл дээр Засгийн газар дээр ачаалал авахгүй, хот дээр дарамт авахгүй байдлаар олон улсад хэрэглэгддэг санхүүгийн баталгааны арга хэрэгслийг ашиглаад тендерээ зарлах гээд олон улсад мөрдөгддөг бүх стандартыг мөрдөөд явж байна. Энэ намар гүйцэтгэгчээ шалгаруулна гэдэг төлөвлөгөөтэй явж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.