СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-09

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоов

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/2025.07.09/ боллоо. "Экспортын нүүрс тээвэрлэлтийг эрчимжүүлэх талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанд саналаа танилцуулжээ. 

"Тавантолгой нүүрс ачих логистикийн төв"-ийн байгууламжийг бүрэн ашиглалтад оруулж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах нөхцөл бүрдүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д үүссэн хүндрэл, хүнд суртлыг арилгах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор тус компанид Онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчдийн баг ажиллуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Бүрэн эрхт төлөөлөгчдийн багт Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамнаас төлөөлөл оруулах юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.