UAL007 ТОКИО/НАРИТА-ЧХ/ ЗОРЧИГЧ ТЭЭВЭР/ 21:12 МИНУТАНД МОНГОЛ УЛСАД ГАЗАРДЛАА

Монгол, Америкийг холбосон анхны нислэгийг үйлдэж буй АНУ-ын “United airlines” авиа компанийн агаарын хөлөг 2025 оны тавдугаар сарын 1-ний өдөр Токио хотоос Улаанбаатар хот руу хөөрч, оройн 21:12 цагт “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай газардлаа.

“United Airlines” компани 2025 оны зуны улиралд долоо хоногт гурван удаа Токио–Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.