СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-09

🔴LIVE: Хөдөлмөрийн баатар Л.Гунгаа: Төрийн дээд шагнал авсандаа баяртай байна

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
9 цагийн өмнө

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар шагнал хүртсэн Л.Гунгаагийн сэтгэгдлийг хүргэж байна. 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Гунгаа:

-Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат хүн. Улсад гуч гаруй жил ажиллалаа. Би 1978, 1989, 1990 оны улсын гурван удаагийн аварга болж байсан.

Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолоор шагнагдсандаа туйлын баяртай байна. Чойрын 32-р баазын хамт олондоо, найз нөхөд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олондоо, намайг таньдаг бүх хүмүүстээ улс баяр наадмын мэнд хүргэе гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.