ИНҮТ-ийн ээлжит “Мэдээллийн цаг”-аар "Литиум баттерейн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл ба аюулгүй ажиллагаа" сэдвээр Монголын хүрээлэн буй орчны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, хариуцлагатай уул уурхайн кодексийн үнэлгээний мэргэжилтэн Б.Батбагана мэдээлэл өглөө.
Орчин үед литиум батерейн хэрэглээ, ашиглалт өргөн хүрээнд тархаж, ухаалаг гар утас, тог баригч, гэр ахуйн хэрэгсэл болон тээврийн хэрэгсэл, цахилгаан тоног төхөөрөмжид ашиглагдахын зэрэгцээ аж үйлдвэр, агаарын тээврийн салбарт ч хурдацтай нэвтэрч байна.
Литийн баттерей дахин боловсруулах технологигүй тохиолдолд хаягдал баттерей хогийн цэг рүү ачигдаж гал түймрийн эх үүсвэр, баттерейны бүтэц дэх кобальт, никель, мангани зэрэг хортой металлууд усны хангамж, экосистемийг бохирдуулах, ашиглалтын буруу үйлдлээс шалтгаалан шатах, дэлбэрэх, хорт утаа ялгаруулах зэргээр хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүлээн буй орчинд хохирол учруулдаг ба дэлхийн хэмжээнд лити баттерейны дөнгөж 5 орчим хувийг дахин боловсруулдаг байна. Литийн батерей нь металл ба ион баттерей гэсэн 2 төрөлтэй бөгөөд бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэрэглээ болжээ.
Гэсэн хэдий ч литиум баттерей нь гал, утаа, өндөр температур, дэлбэрэлтийн аюултай байдаг бөгөөд үнэр, өнгө өөрчлөгдөх, хэт их дулаан ялгарах, хэлбэр өөрчлөгдөх, шингэн гоожих, утаа гарах, исгэрэх зэргээр гэмтэлтэй байгаа нь илэрдэг байна.
Хэрвээ литиум баттерейнд дээрх шинж тэмдгүүд илэрвэл баттерейг ашиглахаа болих шаардлагатай ба зайг төхөөрөмжөөс салгах, баттерейг бусад шатамхай зүйлээс холдуулах, баттерейг элс, шороо эсвэл зориулалтын материалаар булах зэрэг арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.