НИТХ-ын Ээлжит IV хурал үргэлжилж байна. Хуралдаанаар Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны гүйцэтгэл хэлэлцэх үеэр НИТХ-ын Төлөөлөгчид Нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарыг хатуухан шүүмжилжээ.
Монгол Улсын хүн амын талаас илүү нь ажиллаж амьдарч, татвар төвлөрүүлдэг Улаанбаатарчуудын ахуй амьдралтай холбоотой чухал асуудал хэлэлцэж байгаа энэ үед 200 гаруй тэрбум төгрөгийн төсөв захиран зарцуулах бүрэн эрхтэй дүүргийн Засаг дарга нарын ирц хангалтгүй, НИТХ-аар хэлэлцэж байгаа асуудалд анхаардаггүй, уялдаж хамтарч ажилладаггүй хэмээн шүүмжлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.