СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-07-08

"Халзан бүрэгтэй" Монгол Улсад хэрэгжиж байгаа газрын ховор элементийн ганц төсөл

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

"Халзан бүрэгтэй" Монгол Улсад хэрэгжиж байгаа газрын ховор элементийн ганц төсөл. Эдийн засагт чухал нөлөө үзүүлэхгүй ч гэсэн шинэ ашигт малтмал гэдгээрээ онцлог. Газар дээрх нөхцөл байдал, төрийн ордонд гарч байгаа шийдвэр тэс өөр байгаад байна. Үүнд анхаарахгүй бол аж ахуй нэгжүүд цөхөрч байна гэж "Монголын зэс корпораци"-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин хэлж байна. 

"Монголын зэс корпораци"-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин:

"Халзан бүрэгтэй" төсөл дээр 2020 оноос эдийн засгийн урьдчилсан үнэлгээг хийлгэсэн. Мөн олон улсын стандартын урьдчилсан ТЭЗҮ хийлгэсэн. Энэ жил эцсийн ТЭЗҮ-г хийнэ. Зэс, алт, газрын ховор элемент. Бид гуравдагч хөрш рүү нүүрсийг гаргаж чадахгүй гэдгээ төр засгийнхан мэдээд байгаа. Гэсэн ч дорвитой шийдвэр гаргаж чаддаггүй. Газар дээрх нөхцөл, төрийн ордонд гарч байгаа шийдвэр тэс өөр байгаад байна. 2025 оны дөрөвдүгээр сард "Алт" хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол гарсан. Түүн дээр хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийг дэмжиж ажиллана гээд ЦЕГ-т даалгаж байгаа юм. Гэтэл сарын дараа

Төр засгаас гаргаж байгаа шийдвэрээ газар дээр нь хэрхэн хэрэгжиж байгаа гэдэг дээр анхаарлаа хандуулахгүй бол аж ахуй нэгжүүд цөхөрч байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 цагийн өмнө
116.206.83.106

Яанадаа алт урангүй бол сөхөрөөд үү цөхөрсөн үү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.