СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-04

Зам тээврийн осол гарсан тохиолдолд 10 минутын хугацаанд камерын тусламжтайгаар шийддэг болно

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Зам тээврийн осол гарсан тохиолдолд 10 минутын хугацаанд камерын тусламжтайгаар шийддэг болно. Ажлын хэсэг байгуулаад ойлголцолд хүрвэл түгжрэлийг 13 хувиар бууруулах боломжтой гэж УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хэллээ. 

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Зам тээврийн осол гарсан тохиолдолд заавар замын цагдаа, даатгалын компанийг дууддаг. Харин Нийслэлд байрлуулсан ухаалаг камерын системийн тусламжтайгаар асуудлыг шийдэх боломжтой болж байгаа. Нэг осол гарсан тохиолдол нэг эгнээг 40 минут хааж зогсож байгаа. Харин. Үүнийг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай. Нийслэлийн засаг даргын тамгын газар болон зам тээврийн яам, тээврийн цагдаагийн алба. Даатгалын холбоотойгоо ойлголцох шаардлагатай. Ажлын хэсгийг байгуулаад бодитоор хэрэгжүүлмээр байна.

Улсын хэмжээнд зам тээврийн хөдөлгөөнд орж байгаа бүх тээврийн хэрэгсэл техникийн хяналтдаа орсон байх ёстой. Энэ ажлаа хийхгүй байна. Эдгээрийг техникийн үзлэг дээр нь шалгаад янданг нь солих хэрэгтэй. Мотоцикл шөнө 120 децибел болж байна. Хотын стандарт 55 децибел байдаг энэ нь шөнө 45 децибел байх ёстой. Гэтэл хэдэн эго нь дэндсэн залуус иргэдийн амгалан тайван байдал алдагдуулаад байна. Нялх нойтон хүүхэдтэй, өндөр настай хүмүүс шөнийн цагаар энэ дуу чимээнээс болж амарч чадахгүй байна. Яаралтай зогсоохыг салбарын сайдаас хүсэж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.