СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-04

Ө.Шижир: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хайгуул хийх гэсэн компанийн төлөөлөл рүү буудсан тохиолдол гарсан

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

"Төр өөрөө зөвшөөрөл өгсөн бол түүнийгээ хамгаалж, саадгүй үйл ажиллагаа явуулдаг байдлыг хангаж өгмөөр байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд зургаан сарын 11-ний өдөр хайгуул хийх гэсэн компанийн төлөөлөл рүү буудсан тохиолдол хүртэл гарсан. Энэ асуудлыг засгийн газар анхаарахгүй бол манай гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй" гэж УИХ-ын гишүүн Ө.Шижир хэллээ. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Засгийн газрын танилцуулга дунд "Алт3" хөтөлбөр олон давтагдаж байна. Монгол Улсын алт, зэс, хүдэр, нүүрс гэх мэт байгалийн баялгаасаа төсөв нь хэт хамааралтай улс. Дэлхийн зах зээл дээр алт нэг бүтээгдэхүүний үнэ уналаа гэхэд манай төсөв тэр чигтээ дагаж хөдөлдөг.. Уран, газрын ховор гэх мэт. Засгийн газар олгосон зөвшөөрлөө өөрсдөө хамгаалдаг байх хэрэгтэй. Төр нь зөвшөөрөл өгөөд компани хайгуулаа хийе гэхээр орон нутгийн иргэд нь, төлөөлөгчид жадлан эсэргүүцдэг. Хамгийн сүүлд. Энэ асуудлыг засгийн газар анхаарахгүй бол манай гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Бид хөрөнгө оруулалт татан авч чадахгүй шүү дээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.