СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр таван багц тендерийг долоодугаар сарын 3-ны өдөр албан ёсоор зарлажээ.

Уг багцад инженерийн шугам сүлжээ, орон сууцны барилга, ногоон байгууламж бүхий цогц бүтээн байгуулалт болох Сэлбэ хотын гол хэсгийг бүрдүүлэх төслийн ажлууд багтаж байна. Тендер зарлахаас өмнө бэлтгэл ажлын хүрээнд талбайг хашаажуулах ажил бүрэн дууссан. Цэвэрлэгээ, ариутгал, инженерийн дэд бүтцийн ажлууд дуусах шатандаа үргэлжилж байна.

Уг . 3, 4 дүгээр багц тендерийг 5 багц болгон задалснаар төслийн зохион байгуулалтад өөрчлөлт орсон хэдий ч ерөнхий графикт өөрчлөлт оруулахгүйгээр алдагдсан хугацааг шахаж, 2026 ондоо 5 багц тендерийн ажлыг дуусгах хуваарийн дагуу ажиллахаа “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн төслийн багаас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.