СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-04

🔴 М.Мандхай: ХХААХҮЯ малчдад ээлгүй шийдвэр гаргалаа

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
8 цагийн өмнө

УИХ-ын гишүүн М.Мандхай "Малчдад хөнгөлөлттэй зээл болж очих байсан 45 тэрбум төгрөгийн 40 тэрбум нь төсөв дээр “уналаа”. Салбарын яам нь өөрөө малчдадаа ээлгүй яам байж болохгүй" хэмээн бухимдав.

УИХ-ын гишүүн М.Мандхай: 

-"Шинэ хоршоо" хөдөлгөөн бол таван жилд хэрэгжих таван их наяд төгрөгийн төсөвтэй хөтөлбөр.

Өнгөрсөн хугацаанд 800 тэрбум төгрөгийн зээл авч 24 мянган малчин хамрагдсан. Зээлийн эргэн төлөлт төлөгдөж эхлээд хоёр сар л болж байна.

Энэ хугацаанд зээлээ төлөөгүй малчин байхгүй, татварын санд 500 сая төгрөгийн татвар төлжээ. Хэрэглээний зээлийг малчид арилжааны банкнаас 24 хувийн хүүтэйгээр авдаг байсан бол анх удаа төр бодлогоор дэмжиж орон нутгийн хөгжлийг сайжруулах, малчдаа дэмжих үүднээс хөнгөлөлттэй зээл олгох бодлого гарснаар бага хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. "Шинэ хоршоо" хөдөлгөөн ийм л зорилготой байгуулагдсан. Он дуустал хугацаанд төсвийн тодотголоор 45 тэрбум төгрөгийг зарцуулах байсан. Хүүгийн хөнгөлөлтийн татаасыг л зохицуулах мөнгө.

Гэтэл сая чуулган дээр 40 тэрбумыг нь танаад тавхан тэрбумыг үлдээлээ. Салбарын яам нь өөрөө эсрэг санал өгсөн. Тэгсэн мөртлөө бусад төрлийн урамшуулал бүгд хэвээр үлджээ.

ХХААХҮЯ малчдадаа ээлгүй яам байж болохгүй. 200 орчим малчин иргэний амьжиргаа яригдаж байна. Шууд малчид руу гаргаж байгаа зээлд ямар ч улс төр байхгүй шүү. Цаашлаад хөдөө аж ахуйн салбарыг дэмжих бодлого унаж байна гэсэн үг. 

Таван тэрбум төгрөг 1600 орчим малчинд олгогдоод дуусна. Ядаж 15 тэрбум байсан бол 9000 малчинд зээл олгогдох байсан. 

Би засгийн газрыг төлөөлдөг хүн биш. Өөрийн төсөвтэй, захиран зарцуулах эрхтэй сайд биш. Зээлийн батлан даалтын сан бол ХХААХҮЯ-ны харьяа байгууллага. Улс даяар хэрэгжиж буй хөдөө аж ахуйн салбараа дэмжихийн оронд тодорхой нэг байгууллага дэмждэг яам байж болохгүй. Малчид дуу хоолойгоо илэрхийлэх байх гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.