УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар нэр бүхий 40 гишүүний өргөн барьсан “Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг гишүүдийн 70 хувийн дэмжлэгээр баталлаа.
Монгол төрийн түүхэнд Ардчилсан хувьсгал том орон зай эзэлдэг учраас Үндэсний их баяр наадмаар дурдаж байх нь зөв гэж үзэж Улсын наадмаас эхлээд сумын наадам хүртэл Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэхээр боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.