СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-25

Гурил, улаанбуудай, малын тэжээлийг импортын татвартай болгох тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Нийтэлсэн
11 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
11 цагийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2025.06.25) хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/-ийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Улмаар байнгын хорооноос хуулийг эцэслэн батлуулах санал дүгнэлтийг гаргасаны хүрээнд санал хураалт явуулав. 

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа хуулийн төслийг эцэслэн батлах тухай санал хураалт явуулж, гишүүдийн 72.4 хувь нв дэмжсэнээр хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Энэхүү хуулийн төслийг өмнө нь оруулж ирж хэлэлцүүлсэн ч гишүүдийн олонх дэмжихгүй УИХ дээр унасан билээ. Харин салбарын сайд нь дахин өргөн мэдүүлсэн тул ийнхүү хэлэлцэн баталлаа. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ "Энэ жил ган гачиг болж байгаатай холбоотойгоор зайлшгүй батлах ёстой гэж үзсэн учраас Засгийн газраас дахин өргөн барьсан байгаа гэдгийг тодруулж хэлье" гэв. 

Хуулийн төсөл батлагдсанаар импортоор орж ирж буй гурил, улаанбуудай, малын тэжээлд 15 хувийн татвар ногдуулдаг эрх зүйн орчин эргэн сэргэнэ. Энэ нь дотоодын улаанбуудайн тариалалт болон гурилын үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн өөрчлөлт болж буй юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.