С.Ганбаатар: Хэрэв тэр газар МҮЭХ-ны өмч бол би нэн даруй буцааж өгнө
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хамаарал бүхий зуслангийн байранд өнөөдөр АТГ-аас нэгжлэг хийсэн билээ.
Түнээс байр суурийг нь тодрууллаа.
-Таны хөршийн гэрт нэгжлэг хийсэн юм уу, таны гэрт хийсэн юм уу?
-С.Ганбаатарын хөрш айлын гэрт нэгжлэг хийсэн гэж би үзэж байна. Миний таньдаг дүүгийн хашаа байшин.
-Таныг солонгосчуудаас 50 сая вон авсан гэж үзэж байгаа юм биш үү?
-Тийм зүйл байхгүй. Би өөрөө шүүх дээр сайн дураараа очоод улсад тэр мөнгийг хандив болгосон.
-Та мэдэгдэл гаргана гэлээ. Уг мэдэгдэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү чиглэсэн агуулгатай байх уу?
-Юу гэж Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчид мэдэгдэл гаргаж "жижигрэж" байдаг юм бэ. Монголын ард түмэнд л хандаж гаргана.
-Хичнээн хугацаатай шалгасан юм бэ?
-Зургаан сарын өмнөөс эхэлсэн гэж би бодож байна.
-МҮЭХ-ныхныг шалгаж байгаа юу?
-МҮЭХ-г нэг намын суганы үс болгож болохгүй гэдгийг л хэлье. Миний мэдэхгүй асуудлыг асуугаад байгаа учраас хариулж мэдэхгүй байна.
-Нэгжлэг хийсэн газар МҮЭХ-ны газар байсан юм биш биз дээ?
-Хэрэв тэр газар МҮЭХ-ны газар бол би нэн даруй буцааж өгнө гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.