СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-23

🔴 МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлд гишүүд нь шаардлага хүргүүлж, хүлээн авахгүй бол тэмцлээ хурцатгана гэв

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
7 цагийн өмнө

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж байгаа билээ. Тэдний зүгээс МҮЭХ-ны удирдлагуудад шаардлага хүргүүлж, их хурлаа нээлттэй хийхийг шаардаж буй аж.

МҮЭХ-ны гишүүдийн төлөөлөл:

-Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гишүүд нэгдэж, түр хороо байгуулсан. Түр хороогоор дамжуулж "260 төлөөлөлтэй их хурал хийлгүйгээр 200 мянган гишүүний төлөөллийг бүрэн хангасан их хурал хийгээч" гэх шаардлагыг тавьж байна. МҮЭХ дөрвөн жилд нэг удаа хуралдаж ерөнхийлөгчөө сонгож, Хяналтын хороо болон Ерөнхий зөвлөлөө сонгох ёстой байдаг. Энэ хуралд гишүүн бүрийн оролцоог нэмэгдүүлээч ээ гэх шаардлагыг хүргүүлж байна. 

Нэгдүгээрт, 24 дүгээр их хурлыг хойшлуулах,

Хоёрдугаарт, Их хуралд гишүүн бүрийг оролцуулах,

Гуравдугаарт, Ерөнхий зөвлөлийн 2022.06.30-ны өдрийн 3 дугаар өргөтгөсөн хуралдааны шийдвэрээр МҮЭХ-ны дүрмийн 31 дүгээр зүйлд заасан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгох шаардлагуудыг өгч байна.

Хэрэгжүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт орно. Үйлдвэрчний эвлэлийн хороодоос гишүүд маш их холбогдож байна. Цаашид 21 аймагт үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. МҮЭХ санхүүжилт ил тод бус байгаа. Хөрөнгөтэй байгууллага гэж олон ахмад ярьдаг. Яаж зарцуулагдаж байгааг ил тод болгох ёстой гэв.

-МҮЭХ-ны зарим удирдлагыг АТГ-аас шалгаж байгаа, нэг хүнийг нь баривчилсан гэх мэдээлэл гарсан байсан?

-Надад тодорхой мэдээлэл алга байна. Бид нарыг зургаа хоног энд ажиллахад яригдаж байсан.

Тэдний шаардлагыг МҮЭХ-ны ЕНБД хүлээн авч Ерөнхий зөвлөлд танилцуулахаа илэрхийлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.