Өнөөдөр /2025.06.21/ нийслэл хот орчмоор их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +30…+32 градус дулаан байна.
Багануур, Тэрэлж орчмоор их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +29…+31 градус дулаан байна.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Алтайн өвөр говиор, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
06-р сарын 21-нээс 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг болон Халх гол орчмоор +2...+7 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +6...+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +22…+27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32…+37 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.