СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-20

🔴Б.Чойжилсүрэн: “ДЦС-3”-ын ослын шалтгаан ирэх долоо хоногт тодорхой болно

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
7 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Эрчим хүчний салбарт өндөржүүлсэн бэлэн байдлыг зарласан. Ерөнхий сайд өчигдөр Эрчим хүчний яамд ажилласан. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар тогтоол гаргалаа. "ДЦС-3"-т онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаж, бүрэн эрхт төлөөлөгчөөр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэхийг томилсон.

“ДЦС-3” ТӨХК-ийн есдүгээр генератор дээр осол гарсан. Осол гарсан шалтгаан тодорхойгүй байна. Тагнуул, цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг томилогдож, эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байна. .

Генераторыг уураар тэжээж байсан зуухны гэмтэл харьцангуй гайгүй байгаа. Өмнө нь дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг горимоор ажиллаж байсан бол энэ өвөл зөвхөн дулаан үйлдвэрлэдэг горим руу сольж ажиллана. Уг ажлыг хийхэд 8,5 тэрбум төгрөг гарах урьдчилсан тооцоо бий. Барилга засварын ажилд 7 тэрбум төгрөг шаардлагатай. Ирэх долоо хоногт ослын шалтгаан тодорхой болохоор турбин генераторын суурь нь гэмтээгүй байвал шинэ турбин авчирч суурилуулах ажлыг зохион байгуулна. .

Тухайлбал, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг энэ оны арванхоёрдугаар сараас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Сэлэнгэ аймгийн төвд 70 МВт-ын цахилгаан станцыг хувийн компани барьж байна. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл суманд цахилгаан станц барьж байна. Дөрөвдүгээр эх үүсвэр нь Өвөрмонголоос 80МВт хүртэлх эрчим хүч импортлох бололцоог бүрдүүлж байна. Би ирэх долоо хоногт ШХАБ-ын гишүүн орны Эрчим хүчний сайд нарын хуралд БНХАУ-д оролцоно. Энэ үеэр Хятадын Эрчим хүчний хорооны дарга, ОХУ-ын Эрчим хүчний сайдтай уулзана гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.