"ЭЗХЯ 28 газар, хэлтсийн даргатай юм байна. Арвыг нь татан буулгана. Дарга нарын тоог бууруулна" гэж Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Н.Учрал хэллээ.
УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Н.Учрал:
-Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалаад уул уурхайн гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ 40 хувиар уначихаад байна. Төсвийн орлого 50 хувиар багасах эрсдэл үүссэн. Тендер нь зарлагдаагүй, эхлээгүй байсан 500 гаруй тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг зогсоож байна.
Түүнчлэн сул орон тоог цомхотгох ажил хийгдэнэ. Үндэсний хороо, зөвлөл нэртэйгээр байгуулагдсан газруудын албан хаагчдын цалин төрийн албан хаагчдаасаа өндөр байгаа нь шударга бус. 59 үндэсний хороо, зөвлөлийн 28 нь ийм цалинтай байсан. Энэ хороодыг татан буулгана.
Яамгүй сайд нарын ажлын албыг татан буулгана. 100 хүнтэй яам долоон газартай, 100-гаас бага байгааг таван газартай болгож өөрчилнө.
Эдийн засгийн хөгжлийн яаманд 28 дарга байна. 18 болгоно. Дэргэдэх байгууллагуудынх нь 9 хувийг цомхотгоно. Хэлтэс, дарга нарын тоог бууруулна. Гадаад, дотоод томилолт, судалгаа, чуулган, форум, хэвлэл мэдээллийн зардлыг бууруулна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.