?LIVE Н.Учрал: Үндэсний баялгийн сангийн хэлэлцээрүүдээ үргэлжлүүлнэ
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад нэр дэвшигч Н.Учралаас зарим мэдээллийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Үндэсний баялгийн сангийн хэлэлцээрүүдээ үргэлжлүүлнэ. Экспортын гарцыг нэмэгдүүлэхэд анхаарна. Эдийн засгийг төгөлдөржүүлэх бодлого баримталж ажиллана.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийг гардан ажиллаж байсан. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлыг үргэлжлүүлж, төрийн залгамж чанарыг хадгалахын төлөө ажиллана. Ажлын байрыг бий болгож байгаа баялаг бүтээгчдийг дэмжинэ. Зөвшөөрлийн хуулийн шинэчлэлээ үргэлжлүүлнэ. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй. Хөдөлмөрлөж байгаа, ажлын байр бий болгож байгаа хүн бүрийг дэмжинэ. Ингэхийн тулд эдийн засгаа тэлэх ёстой. Салбар дундын уялдаагаа хангаад ажиллаад явна. Стратегийн орд газруудтай зөвшилцлөө үргэлжлүүлнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.