СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-17

🔴LIVE: Б.Чойжилсүрэн: Сайдаар томилох асуудлыг би мэдэхгүй. Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

Г.Занданшатарын Засгийн газарт хуучин долоон сайд улирч, шинээр найман сайд МАН-аас орж ирж байна.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн:

-Сайдаар томилох асуудлыг би мэдэхгүй. Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын 66 хувийн хувьцаа эзэмших эрхийг Эрчис Монгол компанид шилжүүлсэн. Харин ТЭЦ 3 дээр осол гарсан. Ингээд маргаан гарч буцаагаад менежментийн эрх яаманд ирсэн.

Авлига хорооллын эрчим хүчийг яамны зөвшөөрлөөр өгсөн гэдэг асуудал яригддаг. 2015,2018,2022 оны тавдугаар сард дулаан олгох шийдвэр гарсан юм билээ. Урьд нь гарсан шийдвэрээ хуулийн хүрээнд шийдвэрлээрэй гэдэг чиглэл өгсөн.

Өвлийн бэлтгэл ажил маань хоцрогдолтой байгаа нь үнэн. Өмнөх жилүүдэд зургаан сарын 15 гэхэд өвлийн бэлтгэлээ 37-42 хувьтай байдаг байсан бол одоо 20 гаруй хувьтай байна. Бид нөхөж ажиллахыг хичээнэ гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.