СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-17

🔴LIVE: Я.Содбаатар: Өмнөх Засгийн газрын зарим сайд нарыг улираан ажиллуулна

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 цагийн өмнө

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газраа байгуулах хүрээнд барьж байгаа саналыг хэлэлцэн дэмжжээ.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар:

-МАН-ын Удирдах зөвлөл ерөнхий сайдын нэр дэвшүүлсэн хүмүүсийг дэмжсэн. Ерөнхий сайд хэд хэдэн асуудлыг дэвшүүлж танилцуулсан. Олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал үргэлжилж, худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдлийг хангаж ажиллах нь энэ цаг үед туйлын чухал гэдгийг хэлсэн. Иймд парламентад суугаа намуудтайгаа хамтарч ажиллаж, нэг Монгол байх нь зүйтэй гэдгээ илэрхийлсэн. Ингээд МАН-ын дарга ерөнхий сайдад Засгийн газрын бүрэлдэхүүнд АН-аас бусад намуудтайгаа хамтарч байгуулж болох чиглэлийг өглөө. 

. Үндэсний хороодын сайд нарыг томилохгүй. 2024-2028 оны засгийн газрын хөтөлбөрт өөрчлөлт орохгүй. Мега төслүүд үргэлжилнэ. Одоо ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Үүний дараа парламентад танилцуулаад явна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
6 цагийн өмнө
116.206.83.106

Жагсаалтын нөхдүүдийг болих нь зүйтэй. Ямарч боловсролгүй худлаа хов ярьсан төрийн ажил гацаасан боловсролгүй бүдүүлэг соёлгүй гудамжны үг яриатай шулмас авгай нарыг зайлуулах хэрэгтэй. Ялангуяа АН, ИЗНН-н тэнэг авгай нарыг зайлуулаачээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.