Б.Ганхайч дэлхийн медальтан боллоо

Сурталчилгаа
Б.Ганхайч дэлхийн медальтан боллоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

ДАШТ-ий эхний дөрвөн өдрийн дараах байдлаар Япон улсын баг дөрвөн алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн хүснэгтийг тэргүүлж байгаа бол Франц улсын баг нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар дэд байранд эрэмбэлэгдэж байна. Харин манай улсын хувьд эрэгтэйчүүдийн -60кг жинд К.Ёолк, эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Ганхайч нарын хүртсэн хүрэл медалийн амжилтаар 11 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна. 

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж буй монголын баг, бүрэлдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Өчигдөр /6 сарын 16/ эрэгтэйчүүдийн -81, эмэгтэйчүүдийн -63кг жингийн барилдаанууд явагдаж манай улсаас дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Л.Энхрийлэн, Душанбэгийн их дуулгын аварга Б.Ганхайч, залуу бөх О.Шинэбаяр нар хүч үзлээ. 

Эмэгтэйчүүдийн -63кг жинд хүч үзсэн манай хоёр бөх хоёулаа шигшээ наймд шалгарсан хэдий ч МУГТ Л.Энхрийлэн хэсгийн аваргын төлөөх барилдаанд гартаа бэртэл авсан тул цааш барилдах боломжгүй болсон юм. Харин Б.Ганхайчийн хувьд хэсгийн аваргын төлөө энэ жинд дэлхийн аварга болсон Японы Кажу Харукад ялагдсанаар дагах барилдаан хийхээр болсон юм. Дагах барилдаанд залуучуудын дэлхийн аварга Унгарын Герксак Сзабинаг давж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. 

Хүрэл медалийн төлөө олимпын алт, дэлхийн хошой алт, мөнгө, хүрэл медальт Бразилын Рафаела Силваг давж дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0