"Хангарьд цом" тулаан үзэгчдийн уухай дор зохион байгуулагдлаа

Монголын холимог тулааны "MGL-1" холбооны 22 тоот тулаан буюу "Хангарьд цом" тулаан амжилттай зохион байгуулагдлаа. 

Fiba 01 01 01 01 01 01 01 01 01 01 01 01 01 01 01 01 01 01 01 012

Энэхүү тулаан нь зохион байгуулагчдын хэлж байсанчлан "гал гарсан", үзэгчдийг огшоосон тулаануудаар дүүрэн боллоо. 

Аса Аренад зохион байгуулагдсан тус тулаанд Бразил, Япон, БНСУ, Казахстан, Нигер зэрэг зургаан орны шилдэг найман тулаан болж MGL-1 холбооны 61 кг жингийн аваргын бүсний эзэн тодорлоо. 

Хамгийн эхний тулаан 57кг жинд Монгол улсын тамирчид болох Б.Цэндсүрэн, Б.Мөнхжаргал нар өрсөлдөж "Ширэн Бээлий", "One Team" клубийн тамирчин Б.Мөнхжаргал шүүгчдийн шийдвэрээр яллаа. 

506980634 1008968698064609 3680127471110907850 n

Хоёр дахь тулаан 70кг жинд Япон улсын тамирчин Чихаяа Ишизуки, Монгол улсын тамирчин Г. Энхтулга нар өрсөлдлөө. Энэхүү тулаанд Япон тамирчин Чихаяа Ишизуки гарт өчигөөр яллаа. 

507226103 1008979934730152 1876800953523372511 n

Гурав дахь тулаан 70кг жинд Монгол улсын тамирчин Х.Төрбаяр, Нигери улсын тамирчин Эммануэл Исуэкэ нар өрсөлдөж "Эрдэнэт ММА" клубийн тамирчин Х.Төрбаяр техникийн илт давуугаар яллаа.

507039765 1008996048061874 8885178625200626096 n

Дөрөв дэх тулаан 66кг жинд Монгол улсын тамирчин Э.Ганзориг, БНСУ-ын тамирчин Пак Сан Хюун нар өрсөлдөж "Batu Fighters" клубийн тамирчин Э.Ганзориг боолтоор өрсөлдөгчөө буулган авлаа. 

507350055 1009011124727033 3871943550129101035 n

Тав дахь тулаан 57кг жинд Монгол улсын тамирчид Б.Отгонбаатар, Б.Үйтүмэн нар кик боксын төрлөөр тулалдаж "Шандас ММА" клубын тамирчин Б.Отгонбаатар техникийн илт даваагаар өрсөлдөгчөө яллаа.

507208699 1009038758057603 1060527544294947313 n

Зургаа дахь тулаан 66кг жинд Монгол улсын тамирчин Ч.Дагийсүрэн, Бразил улсын тамирчин Кайона Ватиста нар өрсөлдөж  "Шандас ММА" клубын тамирчин Ч.Дагийсүрэн боолтоор өрсөлдөгчөө яллаа.

507064262 1009058198055659 2423925648543377237 n

Дэд оргил тулаан 66кг жинд Монгол улсын тамирчин П. Содномдорж, Казакстан улсын тамирчин Елзан Аляаскар нар өрсөлдөж "Ширэн Бээлий", "Мазаалай" клубийн тамирчин, MGL-1 холбооны 70 кг жингийн аварга П. Содномдорж яллаа.

508107233 1009082864719859 7227916368410030844 n

Оргил тулаанд аваргын бүсний төлөө Монгол улсын тамирчид болох Ш.Одсүрэн, Б.Шинэбаатар нар өрсөлдлөө.
"Шандас ММА" клубийн тамирчин, Япон улсын "Gladiator" холбооны аваргын бүсний төлөө тоглох болзлоо хангасан, мэргэжлийн холимог тулаанд дөрвөн ялалт, мөн нэг ч ялагдалгүй байгаа Б.Шинэбаатар өрсөлдөгчөө боолтоор ялж холбооны 61 кг жингийн хоёр дахь аварга "Khangarid Cup" тэмцээний аваргын бүсний эзэн боллоо.

507869298 1009116828049796 7438341987058642921 n

Жич: Тулаанчдын зургийг MGL-1 холбооны олон нийтийн сүлжээнээс авч ашиглав.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.