Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Өдөрт эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг жингийн барилдаанууд явагдаж байгаа ба эхний хоёр өдрийн дараах байдлаар Япон улсын баг, тамирчид эрэгтэйчүүдийн -60кг жинд Р.Нагаяам, -66кг жинд Т.Такеока, эмэгтэйчүүдийн -52кг жинд Абе Ута аваргуудын хүртсэн гурван алтан медаль Абе Хифүми, Кога Вакана нар хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр итгэл төгс тэргүүлж байна. Үлдсэн нэг жин бол эмэгтэйчүүдийн -48кг жинд Ассунта Скутто алтан медаль хүртсэнээр Итали улсын баг дэд байранд эрэмбэлэгдэж байна. Харин манай улсын хувьд эрэгтэйчүүдийн -60кг жинд К.Ёолкын хүртсэн хүрэл медалийн амжилтаар 10 дугаар байрт одоохондоо эрэмбэлэгдэж байна.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж буй монголын баг, бүрэлдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр /6 сарын 15/ эрэгтэйчүүдийн -73, эмэгтэйчүүдийн -57кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт Л.Анхзаяа нарын гурван бөх хүч үзнэ.
Эрэгтэйчүүдийн -73кг жинд:
Энэ жинд манай улсаас хоёр бөх зодоглох ба В хэсэгт Парисын их дуулгын хүрэл медальт О.Уранбаяр эхний тойрогт Австрийн Самуэл Гасснертэй оноолт таарсан байна.
Өнгөрсөн оны дэлхийн аваргын хүрэл медальт Л.Анхзаяа D хэсгийн эхний тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны А.Сзаботой учраа таарсан байна. Хоёр бөхийн хувьд ердөө сарын өмнө зохион байгуулагдсан Астанагийн их дуулга тэмцээнд учраа таарахад Л.Анхзаяа давсан юм. Тэдний хэн ялсныг D хэсгийг толгойлж буй Мастерсийн мөнгөн медальт Узбекистаны Ш.Ахадов хүлээж байна.
Эмэгтэйчүүдийн -57кг жинд:
Өнгөрсөн оны өсвөрийн дэлхийн аварга бөгөөд Токиогийн их дуулгын хүрэл медальт Т.Ариунзаяа эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт далайн орнуудын хошой аварга Австралийн Ийстон Тинкатай барилдах оноолттой байна.
Энэ гурав ч өчигдрийн гурвынхаа араас л замнах байхаа даа, найдвар бараг л байхгүй талдаа
Icnin horloo baisan bol sain baihsan
Unher saikhan bna