Морьт харвааны спортод бэлтгэгдэж байсан 18 морь хулгайд алдагдаж, мал бойны газарт төхөөрсөн харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг 17-29 насны дөрвөн этгээд үйлдэж, эрүүгийн хуулиар 5-12 жилийн хорих ял оногдуулах үндэслэлтэй талаар ЦЕГ-аас мэдээлээд байгаа билээ.
Морьдоо хулгайд алдаж хүнд байдалд орсон морьт харвааны залууст сайхан сэтгэлт ард түмэн морьд бэлэглэж, сэтгэлийн дэм хайрлаж байна.
Тухайлбал, Монгол Улсын Тод манлай уяач П.Энхмөнх уналгаа эдэлгээ сайтай гурван адуу, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ц.Хуншагай хул зүсмийн адуу бэлэглэхээр болжээ.
Мөн Дамбын Хишгээ нэрээрээ олонд танигдсан бизнесмен Д.Хишигжаргалын бага хүү Мөнхжин халзан даага, Макс Группийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэдийн охин Нинжбадам макс угшлын таван морь, Тэнгэрийн нүүдэлчид төслийн залуус хоёр морь бэлэглэж, сэтгэлийн дэм болж байгаагаа илэрхийлж өөрсдийн цахим хуудаснаа бичсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.