"Чуулган өнөөдөр хоёр хуулийн төсөл хэлэлцээд тарлаа. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэзээ ярих талаар мэдээлэл алга" гэж УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хэлэв.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Чуулган өнөөдөр хоёр хуулийн төсөл хэлэлцээд тарлаа. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэзээ ярих талаар мэдээлэл алга.
Төр өөрөө баталсан хуулиа хэрэгжүүлдэггүй нь манай төрийн нэг эмгэнэл юм. Тодруулбал ахмадын сан байгуулах тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэгт орсон заалтуудыг төр өөрөө хэрэгжүүлэхгүй байх юм бол хэн хэрэгжүүлэх вэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах хууль байна. 25-аас дээш ажилтантай бол хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулна. Ажиллуулаагүй тохиолдолд төлбөр төвлөрүүлнэ гэж байгаа. Гэсэн ч энэ хэрэгжихгүй л байна. Ахмадын сан, цалингийн сан гээд бодлого байгаа. Хэрэгжихгүй л байна. Засгийн газарт орох эмэгтэйчүүдийн квот 15 хувьдаа хүрээсэй гэж хүсэж байна. Гэхдээ эмэгтэй гишүүд энэ асуудлыг ярихаар өөрөө сайд болох гээд байна гэж мушгиад муулж яриад байдаг нь хүндрэлтэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.