СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-13

Ж.Алдаржавхлан: Мянга хүртэлх өрхтэй хороонд нэг улсын сургууль байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж байна.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг санаачилжээ. 

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

-Хот байгуулалтын тухай хууль 1998 онд анх батлагдаж, 2008 он шинэчлэгдэн батлагдсан. Энэхүү хуульд тухайн үеийн нөхцөл байдал, төвлөрөл багатай хүн амын байршлыг харгалзан үзэж, хот байгуулалтын ерөнхий зураг төслийг гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн. Сүүлийн 20 гаруй жил Улаанбаатар хотын хүн ам хоёр дахин нэмэгдсэн. Хот төлөвлөлтийн хариуцлага бүхий эрх зүйн зохицуулалт цаг үеийн шаардлагаа хангахаа больсон. Үүний улмаас сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муудаж, нийгмийн суурь дэд бүтцийн хангамж алдагдаж, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна. Хот байгуулалтын тухай хууль болон тухайн цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн Хот төлөвлөлтийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон боловч хүн амын төвлөрөл, хотжилтын эрчимтэй нөхцөлд дасан зохицохгүй байгаа нь өнөөгийн хүртээмжгүй, зохион байгуулалтгүй төлөвлөлтийн суурь шалтгаан болсон гэж үзсэн. Бидний хувьд хүртээмжтэй, чанартай боловсролын талаар олон асуудлыг хөндөж ярьдаг ч түүнийг бүрдүүлэх шаардлагатай эрх зүйн орчныг орхигдуулсан байгаа юм. 

Үүний улмаас сургууль, цэцэрлэг төлөвлөсөн ч түүнийг хэрэгжүүлдэггүй төлөвлөлтүүд нийслэлд маш их байна. Жишээлбэл, Баянгол дүүргийн Алтай хотхон 2008 онд ашиглалтад орсон боловч 5000 гаруй өрх 16 мянга орчим хүнтэй ч нэг ч сургууль, цэцэрлэггүй байна. Мөн Эрин, Хархорин зэрэг хотхонууд улсын цэцэрлэг, сургуульгүйгээр ашиглалтад орсон. Иймд . Энэ хууль батлагдах юм бол Улаанбаатар хотод дахин сургууль, цэцэрлэггүй хотхон, хороод төлөвлөх нь шууд хориглогдоно. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.