СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-12

🔴ЧУУЛГАН: Г.Занданшатар: Би буу зурснаас цэргийн бэлтгэл хийж, буудлагын клуб ажиллуулаагүй

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас УИХ-ын гишүүд асуулт асууж байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нэр дэвшигч Г.Занданшатарыг спикер байхдаа Салхитын мөнгөний ордыг зэвсэглэж дайрсан гэв. Түүний энэхүү үгэнд нэр дэвшигч"Монгол төрийн дээд сандайлж суусан БНХАУ-ын хоёр иргэний үйлдлийг таслан зогсоосон" гэх хариултыг өгөв. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Нийтийн танхимын төлөөлөл, спикер хүн цэргийн ааш ая огт гаргаж болохгүй. Зэвсэглэж бизнес рүүгээ дайрч болохгүй. Шашин болон цэргийн дэглэмээс холуур явдаг ерөнхий сайд байгаасай гэж хүсэж байна.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Мөргүй хүн гэж үгүй. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахын төлөө явсан. Монгол төрийн дээд сандайлж суусан БНХАУ-ын хоёр иргэн цагдаагийн байгууллагын хүртэл хахуульдаад авчихсан байсан. Үүнийг таслан зогсоосныг зэвсэг техник ашигласан гэж хэлэх нь утгагүй. гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 хоногийн өмнө
116.206.83.106

Тэмүүжигийн толгой тэмбүүрээ юү төрийн хууль зөрчисөн хятадуудыг өмөөрөөд байх юм

Зочин
14 цагийн өмнө
116.206.83.106

Энэ Тэмүүжин хүнийг шүүмжилж л байвал бах нь ханадаг бололтой хууль зөрчсөн хятад хүмүүсийг өмөөрөөд бгааг бодоход өөрийг нь ХЗДХ сайд байхад хамтарч бсан хөрөнгө оруулж бсан хүмүүс бхаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.