СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-12

🔴Ж.Алдаржавхлан: Салбар салбар дамжаад сайд хийдэг хүмүүсийг энэ удаад өнжүүлээрэй

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас ипотекийн зээлийн хүртээж, үнийн өсөлт болон засгийн газрын бүтцийн талаар тодруулж асуулт асуув. 

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг цомхон байлгах шаардлагатай. Сайд болохгүй л бол амьсгал нь давчдаад, амь нь тасарчих гээд байгаа хүн манай 126-д байхгүй байх гэж итгэж байна. . Хамтарч засгийн газарт бусад намуудаа оруулах юм бол намын дарга нь шадар сайд хийгээд байна. Тэр хүнийг бодлогын яам хариуцуулмаар байна.

Хот тосгоны тухай хууль зургаан сараас эхэлж хэрэгжиж эхлэх ёстой байсан ч Засгийн газар маань бэлтгэлээ сайн хийж чадаагүйтэй холбоотойгоор жилээр хойшилчихлоо. Энэ хуулийг хэрэгжүүлэх чиглэлд дорвитой ажил хиймээр байна.

Орон сууцны үнийн өсөлт дийлдэхээ болилоо. Залуу гэр бүлүүд байртай болно гэдэг нь мөрөөдөл болоод байна. Ипотекийн зээл гаргаж байгаа ч барилгын компаниуд үнээ бууруулахгүй байна.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: 

-

Монгол Улс маань Улаанбаатар хот улс болж, хөдөө орон нутаг маань эзгүйрэх гээд энэ хот тосгоны хуулийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Миний хувьд орон сууцны банк байгуулах хөтөлбөр боловсруулсан. Нийлүүлэлт талаасаа дэмждэг. Эрэлт талаасаа найдвартай тогтвортой орлоготой иргэддээ өгдөг. БНСУ-ын маш сайн жишээ. Манайх чөлөөт зах зээлээрээ явахаар өнөөдрийн түвшинд хүрчихээд байна. Ипотекийн банк, ипотекийн зээл барилгын корпорацын санхүүжилт зэргийг нэгдсэн бодлого төлөвлөөгөөр хэрэгжүүлэх бололцоотой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.