СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-12

🔴Г.Тэмүүлэн: Би зөвхөн төсөв, санхүүгийн асуудлаар Засгийн газарт туслахад бэлэн

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 хоногийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

- Хувь хүнийхээ үүднээс Ерөнхий сайдад нэр дэвшсэн. Одоо эдийн засгийн эрх чөлөө, хувийн хэвшил, чөлөөт зах зээлийг дэмжсэн бодлого шаардлагатай байна. Ирэх хагас жилийн хугацаанд макро эдийн засаг төсөв санхүүгийн бодлогуудыг авч хэрэгжүүлэхгүй бол хүндхэн нөхцөлтэй байна. Цомхон төр дарга нарын тоог бууруулах асуудал ч байна.

Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед би зөвхөн төсөв санхүү эдийн засгийн чиглэлээр дэмжиж ажиллана. Бусдаар надад ямар нэгэн амбиц сонирхол байхгүй. Засгийн газрын бүрэлдэхүүн Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.