СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Найрамдал зуслангаас МТ колонк хүртэлх 9 км авто замын суурийг цементээр бэхжүүлж асфальтбетоноор хучжээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Найрамдлын авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Орбит-Тахилтын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх 12 км авто зам болон гэрэлтүүлэг, зуслан доторх 4 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн.

Зуслан доторх 4 км авто зам, Найрамдал зуслангаас МТ колонк хүртэлх 9 км авто замын суурийг цементээр бэхжүүлж асфальтбетоноор хучаад байна. Үлдсэн 3 км авто замыг улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулна.

Ташрамд, олон жил засаж шинэчлээгүй авто замуудыг өнгөрсөн жилээс иж бүрэн засаж эхэлсэн. Энэ жил зам засвар шинэчлэлтийг дэвшилт технологиор хийж байна. 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жин даахгүй хотойж гүдийхгүй полимер битум ашиглажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Үнэхээр сайн ажиллаж байгаа шүү!! Нямбаатар сайн байгаа!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.