?LIVE: Ч.Лодойсамбуу: Ардчилсан нам далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч болохгүй

"Ардчилсан нам бол далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч болохгүй" гэж УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Ерөнхий сайдыг нэр дэвшүүлсэн асуудлыг харахад хувь хүндээ бус парламентын ардчилал маань аюултай байдалд байгаа харуулж байна.

асуудал гээд шүүмжлэх асуудал олон байна. Парламентын ардчиллаа хамгаалахын төлөө байх ёстой. МАН, АН ялгаагүй. Нэг дарангуйлагчаас нөгөө дарангуйлагч руу шилжиж болохгүй. Парламент шинэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гарч ирснийхээ хэргийг гаргах ёстой. Парламент нь парламент шиг байх ёстой. МАН иргэдийн сонголтыг хүндэтгэж, шийдвэрээ гаргах ёстой. МАН-ын цагаан байранд шийдвэр гараад түүнийг нь парламент хүлээн аваад яваад явж болохгүй.

Ардчилсан нам далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч ирдэг нам биш. Гуч гаруй жил улс төрд байгаа нам. Хамтарсан засгийн газарт орох, орохгүйн тухай ярьсан зүйл алга гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.