Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд, МАН-ын даргад ЕТГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар нэр дэвшиж, саналт хураалт явагдаж байна.
УИХ-ын гишүүн асан, МАН-ын Бага хурлын гишүүн М.Оюунчимэг:
-МАН-ын Удирдах зөвлөлөөс Г.Занданшатар даргыг намуудтайгаа нийлж, ард түмэнд тулгарч байгаа асуудлыг шийдэх хэмжээний хүн гэж үзсэн. Намын Бага хурлаас Г.Тэмүүлэн гишүүн өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн. Бага хурлын гишүүдийн хувьд багцлагдсан зүйл алга. Маш нухацтай асуултууд асууж байна. Өмнөх Бага хурлын шийдвэрээр Ардчилсан намтай эвсэхгүй гэдгээ шийдсэн. Тэгэхээр тэр шийдвэрээс няцахгүй байх.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын эв нэгдэл, үүссэн нөхцөл байдлыг харгалзан нэр дэвшихээс татгалзаж, УЗ-ийн шийдвэрийг хүндэтгэсэн шийдвэр гаргасан.
Хамгийн гол зүйл эдийн засаг, татвартай холбоотой асуудлыг ярьж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд оролцож байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.