СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-09

🔴LIVE: П.Анужин: Итгэлцлийг хүлээж, эв нэгдлийг хангах Ерөнхий сайд хэрэгтэй байна

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
8 цагийн өмнө

МАН-ын бага хурал дараагийн Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх гэж байна. УИХ-ын гишүүн асан П.Анужингаас зарим зүйлсийг тодрууллаа.  

УИХ-ын гишүүн асан, МАН-ын бага хурлын гишүүн П.Анужин:

-Ерөнхий сайдыг сонгох амаргүй цаг үед МАН-ын бага хурал хуралдах гэж байна.

Түүнчлэн парламентад суудалтай намуудын итгэлийг хангасан хүн ерөнхий сайдаар сонгох зайлшгүй шаардлагатай байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайн ажилласан. Монгол Улсын эв нэгдэл, төрийн тогтвортой байдал гадаад орчинд маш чухал. Манай эдийн засаг, хөгжлийг гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр төсөөлөх ямар ч боломжгүй. Гучин жил гацсан томоохон төслүүдийг гаргасан нь үүний үр дүн.

Миний хувьд анхнаасаа хамтарсан Засгийн газрыг дэмжиж ирсэн. Цаашдаа ч дэмжих болно. УИХ-д хэлэлцэж байгаа хуулиудын босго 68 гишүүнээс бага байгаа тохиолдолд босго давахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр цаашдаа ч намууд хамтрах ёстой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.