Дамбадаржаа Дулааны станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын барилга угсралтын хийж эхлээд буй. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд Сэлбэ орчмыг дулаанаар хангах 63 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна.

 6842cdc158634c4a0f5600e1

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан уг байршилд ажиллалаа. Тэрбээр “Улаанбаатар хотод шинэ дэд төвүүдийг бий болгох бүтээн байгуулалтууд эхэлсэн. Энэ хүрээнд дулаан хангамжийн асуудал нэн тэргүүнд тавигдаад буй. Уг Сэлбэ дэд төвийн орчмыг хангах дулааны цахилгаан станц нь 7000 гаруй айлыг дулаанаар хангах юм” гэв.

 6842cf6c58634c4a0f5600e3

Улаанбаатарын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн ерөнхий инженер Г.Жанлавцогзол “Барилга угсралтын ажил энэ жилийн дөрөвдүгээр сард эхлээд өнөөдрийн байдлаар үндсэн суурь хэсгийн бетон цутгалтын ажил дуусах шатандаа орж байна. Мөн Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвүүд рүү явах дулааны шугамыг хийж дууссан” гэлээ.

6842cf7358634c4a0f5600e4

6842cf7e58634c4a0f5600e5

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.