СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баянголын аманд 960 хүүхдийн сургууль, 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна

Нийтэлсэн
19 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
19 цагийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 10 га талбайд 2007 айлын орон сууцны хороолол барьж байна. Уг төслийн талбайд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажиллав.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын орон сууцжуулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж буй залуу гэр бүлийг дэмжих, ипотекийн зээлд хамруулах төслийн хүрээнд уг төслийг БНСУ-ын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлээр барьж байна. Өнгөрсөн 2024 оны нэгдүгээр сард орон сууцыг барих нээлттэй тендер зарлаж, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сүнг” ХК шалгарч, барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлсэн бөгөөд 2027 оны III улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэлээ. 

Талбайн хэмжээний хувьд 38-47 ам метр хүртэлх таван төрлийн сонголттой байх аж. Түүнчлэн байгальд ээлтэй парк, урд хойд талдаа орц, гарц шийдсэн гэдгийг гүйцэтгэгч компанийнхан хэлж байсан юм. 

Ташрамд, Баянголын ам нь Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсийн нэг бөгөөд 450 га газарт 75 мянган хүн ам оршин суух хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гарсан байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.