Баянзүрх дүүрэгт 200 ортой "Ахмад настан, хүүхдийн эмнэлэг" ашиглалтад оржээ

Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8-р хороо, Ерөнхий боловсролын 92-р сургуулийн зүүн талд шинэ эмнэлэг ашиглалтад орууллаа. Нийт найман давхар тус эмнэлгийн эхний таван давхарт амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх бол 6-8 давхарт хэвтэн эмчлүүлэгчдийн тасаг байрлаж байна.

6841353358634c4a0f5600aa

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн зүүн бүсийн 12 хорооны иргэд тэр дундаа өндөр настан болон бага насны хүүхдүүдэд 22 нэр төрлийн амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Цаашид хэвтэн эмчлүүлэгчдийн тусламж үйлчилгээний тасаг, нэгжүүдийг үе шаттай нээхээр төлөвлөсөн. Эмнэлэг ашиглалтад орсноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай хүрэх боломж бүрдсэн.

6841353b58634c4a0f5600ab

Тус эмнэлэг бүрэн хүчин чадлаараа хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлэхэд жилдээ 8000 гаруй хүнд хүрч үйлчлэх юм. Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед нэмэлтээр ор дэлгэх боломжтой.

6841354e58634c4a0f5600ac

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.