?Х.Нямбаатар: Төрсөн өдөр гээд өчигдөр пиджак өмссөн чинь “Даргын суудалд санаархаж байна” гэж шүүмжилсэн
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-МАН-ын бага хурлаар дараагийн шинэ Ерөнхий сайдыг тодруулах процесс явна. Өчигдөр төрсөн өдөр гээд пиджак өмссөн чинь “Ерөнхий сайдын суудалд санаархаж байна” гээд шүүмжлээд байхаар нь өнөөдөр ажлынхаа саарал хувцсыг өмсчихлөө.
Би хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах үүрэг хүлээгээд НИТХ-ын хуралд багаа ахалж, сонгуульд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Би урдах ажлаа л хийнэ. Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг өчигдөр Засгийн газарт хэлэлцүүлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль нь тендерийн зохих шалгууруудыг тавьдаг. Борлуулалтын орлогын жишгийг тухайн төсөвт өртгийн 30-50 хувиар жишиглэнэ гэж заасан байдаг. Би тендерийн хууль зөрчиж том үнийн дүнтэй тендер зарлах эрх байхгүй. Сэлбэ дэд төвийн барилгын төслийг Дарханы зам шиг болгож болохгүй. Манайх ажиллах хүчний хомстолд орсон. Нийслэл дээр зарим тендер 12 дахь удаагаа зарлагдаж байна. Жишээ нь, явган хүний замын тендер таван багц нь эзэнтэй болж чадахгүй байна. Хуульд нийцүүлж тендер зарлана гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.