?LIVE: Г.Амартүвшин: “Эрчист Монгол” компани эрчим хүчний 27 компанийн 66 хувийг эзэмших ажил эхлээгүй байна
Засгийн газрын хуралдаанаар “Эрчист монгол” компани болон Эрчим хүчний яамны эрх үүрэг яаж хуваагдах талаар ярилцжээ.
“Эрчист Монгол” компанийн захирал Г.Амартүвшин:
-Засгийн газрын хуралдаанд Эрчист Монгол болон Эрчим хүчний яамны эрх үүрэг, яаж хуваагдах вэ гэдгийг ярилцсан. Засгийн газраас 137-р тогтоол гарсан. Тус тогтоолд эрчим хүчний салбарын 27 компанийн 66 хувь нь Эрчист Монголд шилжинэ гэсэн. Хуулийн хүрээнд тухайн компанийн ТУЗ нь дүрэмдээ өөрчлөлт оруулах ёстой юм. Тэр өөрчлөлт орсны дараа хувьцаа эзэмшигчид үүнийг нь батална. Тэгснээр дүрэм хүчин төгөлдөр болж Эрчист Монголд хууль ёсны 66 хувийг эзэмшдэг болно. Энэ үйл ажиллагаа хийгдээгүй байна.
ТЭЦIII ДЦС-ын гүйцэтгэх захирлаас мэдээлэл авсан. Хамтарсан ажлын хэсэг гарган үр дагаврыг нь тодорхойлно. Хариуцлагын асуудал яригдаагүй.
Энэ салбарт үнэхээр шинэчлэл өөрчлөлт, реформ хийх зайлшгүй шаардлагатай байна. Энэ салбар 3.5 их наядын орлоготой байж 75 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана гэж юу байсан юм бэ.
Хувийн хэвшлийн цахилгаан станц 300 хүнтэй ажиллаж байхад төрийн өмчийнх 1600 хүнтэй ажиллаж байна. Гэх мэт асуудал их байна. Нэг өдрийн дотор шийдэж чадахгүй.
Эрчим хүчний 27 компанийн удирдлагатай уулзсан. Урьдчилсан байдлаар 2.5-3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж хэлсэн гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.