? ШУУРХАЙ: Парламент Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхийг ДЭМЖСЭНГҮЙ
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг ТББХ-ны гаргасан горимын дагуу НУУЦААР БОЛОН ЦААСААР санал хурааж дууслаа.
Өнөөдрийн /2025.06.03/ хуралдааны санал хураалтад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцохоос татгалзсан бол МАН болон ИЗНН, ХҮН, Үндэсний эвслийн гишүүд оролцлоо.
Хуралдаанд нийт 82 гишүүн оролцсоноос 53,6 хувийн саналаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг "ДЭМЖИХГҮЙ" гэх шийдвэрийг гарлаа.
Тооллогын комиссын дарга М.Нарантуяа:
-Улсын Их Хурлын тогтоолын төслийг санал хураалтад оролцсон 82 гишүүний санал бүгд хүчинтэйд тооцогдов. Санал хураалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэт итгэл үзүүлэх эсэхийг "зөвшөөрсөн", "татгалзсан" гэсэн томъёоллоор хураалгалаа. Тооллогын дүн гарахад "татгалзсан" гэх саналыг дугуйлсан нь 44 гишүүн буюу санал хураалтад оролцсон гишүүдийн 53,6 хувь, "зөвшөөрсөн" гэх саналыг дугуйлсан нь 38 гишүүн буюу 46,4 хувь байна гэлээ.
Үүний дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын тогтоолын төслийг танилцуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцож, дараагийн Ерөнхий сайд томилогдтол үүрэгт ажлаа биелүүлж байхыг даалгав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.